Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Конгрессийн дэргэд амь үрэгдсэн эмэгтэй сэтгэцийн өвчтэй байжээ

Өнгөрсөн Пүрэв гарагт АНУ-ын Цагаан ордон, Конгрессийн ордны орчимд өөрийн автомашинаар цагдаа нарын хамгаалалтыг сэтэлж, улмаар цагдаагийн суманд амиа алдсан эмэгтэй бол 34 настай Мириам Кери гэгч байжээ.

М.
М.Тодхүү

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Конгрессийн дэргэд амь үрэгдсэн эмэгтэй сэтгэцийн өвчтэй байжээ
Конгрессийн дэргэд амь үрэгдсэн эмэгтэй сэтгэцийн өвчтэй байжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн Пүрэв гарагт АНУ-ын Цагаан ордон, Конгрессийн ордны орчимд өөрийн автомашинаар цагдаа нарын хамгаалалтыг сэтэлж, улмаар тэдний суманд өртөн амиа алдсан эмэгтэй бол 34 настай Мириам Кери гэгч байжээ. Одоогоор Цагаан ордны орчимд цагдаа нартай хөөцөлдөж, улмаар амь золих болсон бүсгүйн энэхүү учир битүүлэг үйлдэл оньсого хэвээр байна.

Тэрээр биедээ ямар нэгэн зэвсэггүй байсан ч түүний машинд 1 настай балчир хүүхэд нь байсан гэх бөгөөд азаар тэр хүүхэд ямар нэгэн гэмтэлгүй эмнэлэгт хүргэгдсэн байна. Тухайн үед Конгресс хуралдаж байсан гэх боловч учир битүүлэг бүсгүйн үйлдлээс болж тус хурал тасалдсан байна.

34 настай Мириам Керигийн гэрийг нэгжих үеэр шизофрин болон бусад сэтгэцийн өвчин, мөн сэтгэцийн гүн хямралын үед хэрэглэдэг эм бэлдмэл олсон аж. Түүний найз залуугийн цагдаад өгсөн мэдүүлгээр бол золгүй бүсгүй өнгөрсөн жилээс хий зүйл хардаг болж, улмаар эм ууж байжээ. Мөн тэр залуу өмнө нь цагдаагийн газарт хандаж, хүүхдийнхээ аюулгүй байдлын талаар санаа зовниж буйгаа л дуулгаж байсан бичлэг олдсон гэнэ.

Түлхүүр үг:гадаад мэдээ
Хуваалцах