Конор МакГрегор Америк тулаанч Дональд Серрониг 40 секундын дотор буулган авав
Ингэснээр 3.8 сая фунтийг авсан бол үлдсэн мөнгөө тулааныг нь сонирхсон үзэгчдээс олжээ.
Мэдээллийн алба

Ирланд тулаанч Конор МакГрегор Америк тулаанч Дональд Серронитэй өчигдөр АНУ-ын Лас-Вегас хотноо UFC-246 дээр тулалдсан билээ.
UFC-ийн түүхэнд хамгийн хурдан хугацаанд тасалбар нь борлуулагдсан тулаан, тасалбартайгаа адил хурдан төгсөв.
Тулаан эхлээд удаагүй байхад Конор өрсөлдөгчөө илт илүүрхэж, эрүүнд нь баруун хөлийн хүчтэй цохилт хийж, 40 секундын дотор л буулган авсан юм.
Ингэснээр 3.8 сая фунтийг авсан бол үлдсэн мөнгөө тулааныг нь сонирхсон үзэгчдээс олжээ.
Конор МакГрегор энэхүү тулааны өмнө өөрийгөө 80 сая ам.доллар олно гэж бардам хэлж байсан билээ.


















