Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Конор МакГрэгор Дастин Порейр нар ирэх оны нэгдүгээр сарын 23-нд тулалдана

Уг тулааныг Конор эхлүүлсэн гэхэд болно. Учир нь тэрбээр Порейр рүү тулалдах санал бүхий мессэж явуулснаар Порейр олон хүмүүсийн тусын тулд зөвшөөрлөө гэсэн хариу илгээсэн аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Конор МакГрэгор Дастин Порейр нар ирэх оны нэгдүгээр сарын 23-нд тулалдана
Конор МакГрэгор Дастин Порейр нар ирэх оны нэгдүгээр сарын 23-нд тулалдана. Зураг: МҮОНРТ

Конор МакГрэгор Дастин Порейр нар ирэх оны нэгдүгээр сарын 23-нд Ирланд Улсад UFC257 эвэнтийг манлайлж тулалдахаар болжээ. Тэд хөнгөн жин буюу 70 кг-ын жинд тулалдахаар тохиролцсон байна.

Тэдний ялсан нь мэдээж UFC-ийн 70 кг-ын аваргын бүсний төлөө тулалдах юм.

Уг тулааныг Конор эхлүүлсэн гэхэд болно. Учир нь тэрбээр Порейр рүү тулалдах санал бүхий мессэж явуулснаар Порейр олон хүмүүсийн тусын тулд зөвшөөрлөө гэсэн хариу илгээсэн аж.

Мөн Конор тулаанаас олсон орлогоо 100 хувь хандив, буяны үйл ажиллагаанд зарцуулна гэсэн юм. Үүнээс гадна олсон орлогоос үл хамаараад Конор Порейрийн хандивын санд 500 мянган ам.доллар шилжүүлнэ гэсэн байна. Түүнчлэн Порейрийг гэр бүлийнхэнтэйгээ Ирланд хүртэлх нислэг, байр, зардлыг хариуцахаа мэдэгджээ.

Хуваалцах