Консерватив нам сонгуульд ялжээ
Канцлер Ангела Меркелийн тэргүүлдэг Консерватив нам Германы парламентын сонгуульд ялсан болохыг албан ёсны дүн харууллаа. Ийнхүү Ангела Меркель гурав дахь удаагаа улиран сонгогдох боллоо.
Мэдээллийн алба

Канцлер Ангела Меркелийн тэргүүлдэг Консерватив нам Германы парламентын сонгуульд ялсан болохыг албан ёсны дүн харууллаа. Ийнхүү Ангела Меркель гурав дахь удаагаа улиран сонгогдох боллоо.
Түүний тэргүүлдэг нам багтдаг Христийн ардчилсан эсвэл 42 хувийн санал авсан ажээ. Гэвч тэрбээр дийлэнх олонх болохын тулд 26 хувийн санал авсан Социал демократ намтай эвсэл байгуулах шаардлагатай болох юм.
Тус улсын Ногоон нам 8,4, коммунист Зүүний нам 8,6 хувийн санал авлаа. Харин Чөлөөт либерал демократ нам 4,8 хувийн, еврогийн бүсээс гарахыг уриалж байсан шинэ нам 4,7 хувийн санал авснаар парламентад төлөөлтэй болж чадсангүй.


















