Консулын газрыг улсын тусгай хэрэгцээнд авна
Эдгээрийн 47.9 хувь нь өөрийн улсын хөрөнгөөр худалдаж авсан ажлын болон орон сууцны зориулалттай барилга байгууламжтай бол 11 Элчин сайдын яам, 10 Ерөнхий консулын газар болон Консулын газар нь тухайн суугаа орны үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс байр, орон сууц түрээсэлж ажилладаг аж.
Мэдээллийн алба

Манай улсаас хилийн чинадад нийт 48 Дипломат төлөөлөгчийн газар байдаг. Эдгээрийн 47.9 хувь нь өөрийн улсын хөрөнгөөр худалдаж авсан ажлын болон орон сууцны зориулалттай барилга байгууламжтай бол 11 Элчин сайдын яам, 10 Ерөнхий консулын газар болон Консулын газар нь тухайн суугаа орны үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс байр, орон сууц түрээсэлж ажилладаг аж. Харин манай улсад суугаа гадаадын 27 Дипломат төлөөлөгчийн газраас 8 нь Монгол Улсын өмчийн, 9 нь тухайн улсын өмчийн, 10 нь манай улсын хувийн хэвшлийн өмчийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.
Энэ асуудлын хүрээнд манай улсад суугаа гадаадын зарим орны Дипломат төлөөлөгчийн болон Консулын газар, олон улсын зарим байгууллагын ашиглаж байгаа газрыг улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулж Засгийн газраас Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг санаачлан боловсруулсан юм. Энэхүү тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг байнгын хорооны өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хэлэлцсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Харин өнөөдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Ингэсгээр уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж хэлэлцэхээр болж байгаа юм.


















