Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Консулын газрын нэрэмжит шагнал олголоо

Дархан хот дахь ОХУ-ын Ерөнхий консулын газраас жил бүрийн улсын баяр наадмаар өсвөрийн харваачдад нэрэмжит шагналаа олгох болсонд тус аймгийн үндэсний Сурын холбоо, нийт харваачид, наадамчин олон алга ташин баяртайгаар хүлээн авч талархал илэрхийллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Консулын газрын нэрэмжит шагнал олголоо
Консулын газрын нэрэмжит шагнал олголоо. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн наадамд шалгарсан харваачдад шагнал гардуулах үеэр Оросын Холбооны улсаас Дархан хотод суугаа Ерөнхий консул Доржиев Александр Цыденешиевич нийт харваачдад баяр хүргээд тус консулын газраас жил бүрийн улсын наадамд онч мэргэн харвасан өсвөрийн нэг харваачид тус консулын газрын нэрэмжит “Өсөх ирээдүйтэй залуу харваач” шагналыг уламжлал болгон олгож байхаар болсон тухайгаа зарлаж эхний буюу энэ жилийн шагналыг Хүүхдийн сурын харваанд тэргүүн байр эзлэж насанд хүрэгчдийн сурын харвааны тавдугаар байрын шагнал хүртсэн Дархан сумын 15 дугаар сургуулийн сурагч М.Мандахгэрэлд гардууллаа.

Хуваалцах