Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Консулын зарим үйлчилгээг шуудангаар үзүүлнэ

БНСУ-д коронавирусний халдвараас иргэдийг урьдчилан сэргийлэх зорилгоор ЭСЯ-ны Консулын хэлтсээс дараах төрлийн итгэмжлэл, иргэний бүртгэлийн үйлчилгээг түр хугацаанд дотоодын шуудангаар үзүүлнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Консулын зарим үйлчилгээг шуудангаар үзүүлнэ
Консулын зарим үйлчилгээг шуудангаар үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

БНСУ-д коронавирусний халдвараас иргэдийг урьдчилан сэргийлэх зорилгоор ЭСЯ-ны Консулын хэлтсээс дараах төрлийн итгэмжлэл, иргэний бүртгэлийн үйлчилгээг түр хугацаанд дотоодын шуудангаар үзүүлнэ. Үүнд:
Итгэмжлэл:

­-Гадаад паспорт захиалах;
-Хүүхэд хилээр асран халамжилж БНСУ-д авчрах, нутаг буцаах;
­-Хүүхдийн виз мэдүүлэх;
­-Тодорхойлолт авах /Жолооны үнэмлэх, гэмт хэргийн тодорхойлолт/
­-Жирэмсэн эхийн тэтгэмж, хүүхдийн мөнгө авах;
­-Төрөл садангийн лавлагаа авах;
­-Өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах.Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосноос авна уу.
http://www.mongolembassy.com/index.phpИргэний бүртгэл:­-Төрсний бүртгэл;
­-Гадаад паспорт захиалга;
­-УБЕГ-ын лавлагаа;
­-Буцах түр үнэмлэх захиалга;
­-Гадаад паспорт олголт.Анхаарах зүйлс:•ЭСЯ-ны цахим хуудас “www.mongolembassy.com”-ны “консулын үйлчилгээ” цэсээс дэлгэрэнгүй заавар, мэдээлэлтэй сайтар танилцаж, бичиг баримтаа бүрэн гүйцэд бүрдүүлж, маягтаа үнэн зөв бөглөж, төлбөрийн хуудсыг хамт ирүүлэх;•Итгэмжлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тус ЭСЯ-ны Консулын хэлтсийн 02-798-1950 дугаар, иргэний бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллийг 02-790-625 дугаар утсаар холбогдож авах;•Байр орон сууц, хадгаламж, банкны данс захиран зарцуулах, шүүхэд төлөөлөх зэрэг хөрөнгө, санхүүтэй холбоотой итгэмжлэлийг шуудангаар батлахгүй;•БНСУ-ын Гёнги муж/경기/, Ганвөн муж/강원/, Умард, Өмнөд Чүнчөн муж,/충청/ Умард Чөнра муж/전라북/, Чэжү /제주/ тусгай бүсийн оршин суугчид Элчин сайдын яамны Консулын хэлтэст, Өмнөд Чөнра/전라남/, Өмнөд, Умард Гёнсан /경상/ мужийн оршин суугчид Бусан дах Консулын газарт хандана уу. Утас: (051)465-9996, 010-4966-7103 утсаар холбогдоно уу.Эх сурвалж: Сөүл дэх Монгол Улсын ЭСЯ

Хуваалцах