Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Контейнер тээвэрлэж явсан ачааны автомашин троллейбусны шугамыг тасалжээ

Хан-Уул дүүргийн 2 хороо АПУ ХК-ийн үйлдвэрийн баруун талын уулзварт 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр контейнер тээвэрлэж явсан Hino маркийн ачааны автомашин троллейбусны шугамыг тасдаж улмаар Замын хөдөлгөөний

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Контейнер тээвэрлэж явсан ачааны автомашин троллейбусны шугамыг тасалжээ
Контейнер тээвэрлэж явсан ачааны автомашин троллейбусны шугамыг тасалжээ. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн 2 хороо АПУ ХК-ийн үйлдвэрийн баруун талын уулзварт 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр контейнер тээвэрлэж явсан Hino маркийн ачааны автомашин троллейбусны шугамыг тасдаж улмаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн ашиглалтад байдаг гэрлэн дохионы 2 шон, 1 светфор буюу авто машины хөдөлгөөн зохицуулах ЛЕД гэрлийг хугалж гэмтээсэн осол гарлаа.

Тус төвийн гадна талбайн тоног төхөөрөмж хариуцсан инженерүүд болон туслан гүйцэтгэх Согриглүн ХХК-ны ажилчид гэмтэл гарсан тоног төхөөрөмжүүдийг шуурхай засварлаж 2019 оны 07 дугаар сарын 18-ны өглөө гэхэд тухайн замын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг хангаж ажиллалаа.

Эх сурвалж: Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв

Хуваалцах