Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Концессийн төслийг хэрэгжүүлэх компаниудад эрх олголоо

Нийслэлийн өмчийн жагсаалтад туссан концессийн төслүүдийг хэрэгжүүлэх үүднээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах комисс хэлэлцэж уралдаант шалгаруулалт явуулсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Концессийн төслийг хэрэгжүүлэх компаниудад эрх олголоо
Концессийн төслийг хэрэгжүүлэх компаниудад эрх олголоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн өмчийн жагсаалтад туссан концессийн төслүүдийг хэрэгжүүлэх үүднээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах комисс хэлэлцэж уралдаант шалгаруулалт явуулсан. Ингээд Өлзийт хороолол-Шувуун фабрик чиглэлийн авто зам төслийн Концесс эзэмшигчээр “Ди Ар Жэй” ХХК, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хуучин барилгыг буулгаж оффис-үйлчилгээний зориулалттай барилга барих төслийн Концесс эзэмшигчээр “Асар өргөө” ХХК, Хан-Уул дүүрэгт Түргэн тусламжийн төвийн салбар пункт барьж байгуулах төслийн Концесс эзэмшигчээр “Хүрэл ордон” ХХК-уудыг сонгон шалгаруулж, концессийн гэрээний төсөл, гэрээ байгуулах дүгнэлтийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хүргүүлсний дагуу НИТХ-ын тэргүүлэгчдийн энэ сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Нийслэлийн Засаг даргад дээрх ажлуудыг хэрэгжүүлэх, Концессийн гэрээ байгуулахыг зөвшөөрч, эрх олголоо.

Хуваалцах