Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“КОП26”: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүйсийн тэгш байдлыг хангах талаар хэлэлцэв

АНУ, Британи болон бусад орон эмэгтэйчүүдийн манлайллыг дэмждэг сангуудад илүү их хөрөнгө оруулж, цаг уурын өөрчлөлтөөс улбаалж хөдөө аж ахуйн салбарт ажилладаг эмэгтэйчүүдэд учирч байгаа хохирлыг бууруулах төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллахаа амласан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“КОП26”: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүйсийн тэгш байдлыг хангах талаар хэлэлцэв
“КОП26”: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүйсийн тэгш байдлыг хангах талаар хэлэлцэв. Зураг: МҮОНРТ

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын мягмар гарагийн хуралдаанаар цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд хүйсийн тэгш байдлыг хангах асуудлыг хэлэлцжээ. Хуралд оролцогчдын дийлэнх нь цаг уурын өөрчлөлттэй тэмцэх бодлогод эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн шаардлага тавьж байна.

Уур амьсгалын өөрчлөлт хөгжиж байгаа орнуудын эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж, хүйсийн тэгш байдлыг хангах чиглэлд улс орнууд ямар ажлууд хийж байна вэ гэсэн сэдвийг КОП26 бага хуралд оролцогчид хөндлөө. Африкийн Гамбиа улсад гэхэд эмэгтэйчүүд хөдөө аж ахуйн салбарт түлхүү ажилладаг, тэд олсон орлогоо өөрсдийгөө тэжээх, хүүхдээ сургуульд сургахад зарцуулдаг. Гэтэл цаг уурын өөрчлөлт хөдөө аж ахуйн салбарт нөлөөлж, энэ нь эмэгтэйчүүдийн орлого буурахад хүргэж байгаа жишээг тус улсын ТББ-ын тэргүүн Фатоу Женг иш татаж, уг сэдвийг төлөөлөгчдийн анхаарлын төвд авч иржээ. Тэрбээр ачааны хүндийг үүрч байгаа эмэгтэйчүүдийн байдлыг анхаарч, тэдэнд олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэг туслалцаа чухал гэдгийг мэдэгджээ.

АНУ, Британи болон бусад орон эмэгтэйчүүдийн манлайллыг дэмждэг сангуудад илүү их хөрөнгө оруулж, цаг уурын өөрчлөлтөөс улбаалж хөдөө аж ахуйн салбарт ажилладаг эмэгтэйчүүдэд учирч байгаа хохирлыг бууруулах төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллахаа амласан байна.

КОП26 бага хурлын дарга Алок Шарма улс орнууд болон бусад оролцогчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагааг хүйсийн тэнцвэрт байдлын мэдрэмжтэй болгохын төлөө дуу хоолойгоо өргөж байгаад талархаж байгаагаа мэдэгджээ.

Хуваалцах