Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Копенгагенд амь үрэгдсэн иргэдэд хүндэтгэл үзүүллээ

Данийн Копенгаген хотод болсон халдлагын улмаас амь үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэн олон мянган хүн жагссан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Копенгагенд амь үрэгдсэн иргэдэд хүндэтгэл үзүүллээ
Копенгагенд амь үрэгдсэн иргэдэд хүндэтгэл үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Данийн Копенгаген хотод болсон халдлагын улмаас амь үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэн олон мянган хүн жагссан байна. Хүндэтгэлийн жагсаал халдлага болсон газрын ойролцоо болжээ. Үргэлжилсэн халдлагын улмаас хоёр хүн амиа алдаж, таван хүн гэмтэж бэртсэн байна. Данид болсон энэ удаагийн халдлагыг Парист болсон “Charlie Hebdo"-ийн халдлагатай ижил төстэй гэж ажиглагчид дүгнэж байгаа. Учир нь эхний удаад хэрэгтэн Копенгагены төвд болсон үг хэлэх эрх чөлөөний талаарх нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчид руу гал нээсэн бол дараагийн байгаар еврейчүүд төвлөрсөн хэсгийг сонгосон байжээ.

Омар Абдель гэх 22 настай хэрэгтэн хоёрхон долоо хоногийн өмнө шоронгоос суллагдсан болохыг Данийн цагдаагийнхан тогтоосон байна. Түүнчлэн тэрбээр “Исламын улс” бүлэглэлд тангараг өргөсөн байжээ.

Хуваалцах