Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Копенгагенд халдлага болжээ

Данийн нийслэл Копенгаген хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд үл мэдэх этгээд халдлага үйлдсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Копенгагенд халдлага болжээ
Копенгагенд халдлага болжээ. Зураг: МҮОНРТ

Данийн нийслэл Копенгаген хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд үл мэдэх этгээд халдлага үйлдсэн байна. Халдлагын гол цөм нь хотын төвийн дүүрэгт байрладаг христийн сүм, соёлын төв байсан бөгөөд халдлагын улмаас хоёр иргэн нас барж, таван цагдаагийн албан хаагч шархаджээ.

Данийн “DR Nyheder” сувгийн мэдээлснээр халдлага үйлдсэн этгээд нь 22 настай Омар Эль-Хуссейн хэмээх исламын шашинтай нэгэн байсан гэнэ. Тэрбээр хоёр долоо хоногийн өмнө шоронгоос гарсан аж.

Түүний халдлагыг Францын нийслэлийн Чарли Хебдо сонины байранд болсон халдлагатай холбон тайлбарлаж байгаа юм.

Хуваалцах