Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Коринфийн сувгийг туулсан хамгийн том усан онгоц

Харин энэ усан хоолойг 22 метрийн өргөнтэй аварга усан онгоц туулан гарсан үйл явдал түүхэнд анх удаагаа бүртгэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Коринфийн сувгийг туулсан хамгийн том усан онгоц
Коринфийн сувгийг туулсан хамгийн том усан онгоц. Зураг: МҮОНРТ

Грекийн Коринфийн суваг хамгийн өргөн хэсэгтээ 25 метр юм байна. Харин энэ усан хоолойг 22 метрийн өргөнтэй аварга усан онгоц туулан гарсан үйл явдал түүхэнд анх удаагаа бүртгэгдлээ.

"Фред Олсен" компанийн “Braemar” гэх аяллын усан онгоцны багийнхан зорчигчдодоо хэзээ ч мартагдахааргүй дурамжийг үлдээж чадлаа гэж олон улсын зарим хэвлэлд онцолсон байна. Нийт 22.5 метрийн өргөнтэй аварга усан онгоц 25 метрийн өргөнтэй усан хоолойг туулах энэ аялал нэлээд эрсдэлтэйд тооцогдож байжээ.

Гэвч 920 гаруй зорчигчтой усан онгоц Грекийн Коринфийн сувгийг амжилттай гатлаж, Коринф болон Сароникийн булангуудыг холбосон хоолойг гатласан хамгийн том усан онгоцоор нэрлэгдээд байгаа юм.

Тэртээ 1893 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа Фред Олсен компанийн энэхүү аварга усан онгоц 24 мянган тн жинтэй, 195 метрийн урттай юм байна.

Итали болон Афенийн хооронд усаар зорчих аяллыг богиснодог Коринфийн хоолой нь 6.3 метрийн урттай. "Braemar" усан онгоц Коринфийн сувгийг гаталсан үйл явдлыг "Фред Олсен" компанийн 171 жилийн түүхэн дэх хамгийн сэтгэл хөдөлгөсөн аялал гэж нэрлэж байна.

Хуваалцах