Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Коронавирусээр 41 хүн нас барж, халдварласан хүний тоо 1300 орчим хүрчээ

Коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо баасан гарагт 26 байсан бол бямба гарагийн өглөө гэхэд 41 болж өссөн талаар “Нью-Йорк таймс” цахим хуудаснаа мэдээллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Коронавирусээр 41 хүн нас барж, халдварласан хүний тоо 1300 орчим хүрчээ
Коронавирусээр 41 хүн нас барж, халдварласан хүний тоо 1300 орчим хүрчээ. Зураг: МҮОНРТ

Коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо баасан гарагт 26 байсан бол бямба гарагийн өглөө гэхэд 41 болж өссөн талаар “Нью-Йорк таймс” цахим хуудаснаа мэдээллээ. Өнгөрсөн шөнө нас барсан хүний тоо 15 бүртгэгдсэний 12 нь Уханьд, нэг нь Хубэй мужийн өөр нэг хотод, Хэбэй мужид нэг, мөн ОХУ-тай хил залгаа оршдог Хэйлонжаан мужид нэг бүртгэгдсэн байна. Нас барсан хүний 11 нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй байсан бөгөөд 55-87 насныхан байжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бямба гарагийн өглөө шинээр халдварласан хүн 400 гаруйгаар нэмэгдсэн байна. Одоогоор нийт халдварласан хүний тоо 1300 орчим хүрчээ. Анх халдвар гарсан Ухань хотын орчим дахь 12 хотод хөл хорио тогтоогоод байгаа юм. Энэ нь нийт 35 сая оршин суугчийг хамарч байна.

АНУ-ын Чикаго хотод халдварын хоёр дахь тохиолдол бүртгэгдсэн нь БНХАУ-ын Ухань хотоос ирсэн 60 орчим насны эмэгтэй байлаа. Түүнчлэн Франц улсын Эрүүл мэндийн яамнаас халдварын гурван тохиолдол илэрснийг мэдээлээд байна. Мөн Австрали улс анхны тохиолдол илэрснийг мэдээлсэн аж. Коронавирусийн халдвартай хүн БНХАУ-аас ирсэн 50 орчим насны эрэгтэй байжээ.

Хуваалцах