Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр нийслэл, дүүргийн Засаг даргын захирамж, Онцгой комиссоос ирүүлсэн зөвлөмж, үүрэг даалгаврын хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас дараах ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна
Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна. Зураг: МҮОНРТ

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр нийслэл, дүүргийн Засаг даргын захирамж, Онцгой комиссоос ирүүлсэн зөвлөмж, үүрэг даалгаврын хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас дараах ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.

Үүнд: Албан байгууллагын угтах үйлчилгээнд гар ариутгалын шингэн байрлуулж, иргэд, олон нийтэд зориулсан коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хорио цээрийн дэглэмтэй үед эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийн хамт хэвлүүлэн иргэд, олон нийт, байгууллага аж ахуйн нэгжүүддээ хүргэж байна.

Мөн мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж мэдээллийг тогтмол, шуурхай байгууллагын цахим хуудас болон олон нийтийн сүлжээгээр түгээж байна.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн ЗДТГ

Хуваалцах