Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Коронавирусээс урьдчилан сэргийлж, хог хаягдлыг зөөвөрлөн устгаж байна

Хог хаягдлын тухай хууль, эрүүл мэндийн тухай хуулиар байгууллага бүр ойр орчмын 50 метр доторх хогыг цэвэрлэх үүрэгтэй байдаг. Харин энэ үүргээ биелүүлэхгүй байгаагаас шалтгаалж хур хог бүрэлдэж байгааг албаны хүн хэлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Коронавирусээс урьдчилан сэргийлж, хог хаягдлыг зөөвөрлөн устгаж байна
Коронавирусээс урьдчилан сэргийлж, хог хаягдлыг зөөвөрлөн устгаж байна. Зураг: МҮОНРТ

Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газраас орчны бохирдлыг бууруулж хог хаягдлыг тээвэрлэн устгах ажлыг хэрэгжүүлж байна. Энэхүү ажилтай уялдуулан Арвайхээр сумын 13 багийн иргэд ойр орчмынхоо хогийг цэвэрлэн ариутгаж байна.

Хогийг цэвэрлэж ариутгах ажлыг аймгийн мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулж сумын засаг даргад үүрэг чиглэл өгч, сар шинийн баяраас өмнө хоггүй Арвайхээр болох зорилтыг тавьж байгаа гэнэ.

Хог хаягдлын тухай хууль, эрүүл мэндийн тухай хуулиар байгууллага бүр ойр орчмын 50 метр доторх хогыг цэвэрлэх үүрэгтэй байдаг. Харин энэ үүргээ биелүүлэхгүй байгаагаас шалтгаалж хур хог бүрэлдэж байгааг албаны хүн хэлж байна.

Арвайхээр сумын хэмжээнд энэ сарын 8-11-ний өдрүүдэд бүх нийтийн цэвэрлэгээг зарлаж, гудамж талбайгаа цэвэрлэж байна. Тухайлбал энэ сарын 8-нд төв бараан зах болон бусад дөрвөн багт их цэвэрлэгээ хийж, 61 тонн хог цэвэрлэж устгажээ.

Хуваалцах