Коронавирусийн халдвар авсан хүний тоо нэмэгдэж байгаа ч өвчтөнүүд эдгэж байна гэв
Хятадын эх газарт шинэ хэлбэрийн коронавирусийн халдвар авсан хүний 3062-оор нэмэгдэж, 632 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Мэдээллийн алба

Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны алба ёсны сайтын мэдээлснээр энэ сарын 9-ний 00:01-23:59 цаг хүртэлх байдлаар Хятадын эх газарт шинэ хэлбэрийн коронавирусийн халдвар авсан хүний 3062-оор нэмэгдэж, 632 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Мөн өвчтөнтэй ойр байсан 29307 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалсан байна.
Хятадын эх газарт халдвар авч эмчлэгдэж байгаа хүний тоо 35982, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 3281, нас барсан хүний тоо 908 болжээ. Мөн нийт халдвар авсан хүний тоо 40171 болж, халдвар авсан байж болзошгүй 23589 тохиолдол илрэв. Түүнчлэн дээрх хүмүүст ойр байсан 399487 хүнээс 187518 хүнд ажиглалт хийж байгаа аж.
Мөн өдөр Хятадын эх газарт, халдвар авсан 296 хүнд өвчтөн нэмэгдэж, 97 өвчтөн нас барж, халдвар авсан байж болзошгүй 4008 тохиолдол илэрсэн байна.
Үүнээс гадна Хятадын Хонконг, Макао, Тайваньд 64 хүн халдвар авсан хэмээн оношлогдсоноос Хонконгт 36, Макаод 10, Тайваньд 18 бүртгэгджээ.
Эх сурвалж: CCTV


















