Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмжүүд

Коронавирусийн халдвараас сэргийлэх талаар дараах зөвлөмжүүд гаргалаа

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмжүүд
Коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмжүүд. Зураг: МҮОНРТ

Коронавирусийн халдвараас сэргийлэх талаар дараах зөвлөмжүүд гаргалаа.
Үүнд:

1. Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;
2. Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;
3. Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;
4. Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;
5. Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;
6. Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;
7. Түүхий ус уухгүй байх;
8. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;
9. Арьс, салстаа гэмтээхгүй байх;
10. Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;
11. Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;
12. Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;
13. Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;
14. Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх зэрэг болно.

Хуваалцах