Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Коронавирусийн халдвараас үүдэн боксын олимпын эрх олгох тэмцээн цуцлагдлаа

коронавирусийн халдвар гарсны улмаас Олон улсын олимпын хороо(ОУОХ) болон БНХАУ-ын олимпын хорооноос дээрх тэмцээнийг цуцалсан байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Коронавирусийн халдвараас үүдэн боксын олимпын эрх олгох тэмцээн цуцлагдлаа
Коронавирусийн халдвараас үүдэн боксын олимпын эрх олгох тэмцээн цуцлагдлаа. Зураг: МҮОНРТ

"Токио-2020" Зуны XXXII олимпын наадмын эрх олгох, боксын спортын Ази, Номхон далайн бүсийн тэмцээн БНХАУ-ын Ухань хотноо ирэх сарын 3-14-нд зохион байгуулагдах гэж байсан. Тэгвэл Ухань хотод коронавирусийн халдвар гарсны улмаас Олон улсын олимпын хороо(ОУОХ) болон БНХАУ-ын олимпын хорооноос дээрх тэмцээнийг цуцалсан байна.

Түүнчлэн олимпын наадмын эрх олгох, боксын спортын Ази, Номхон далайн бүсийн тэмцээнийг ирэх гуравдугаар сарын 3-11-нд өөр хотод зохион байгуулахаар нягталж байгаа талаар ОУОХ мэдэгдлээ.

Харин боксын олимпын эрх олгох, Африк тивийн тэмцээн хуваарийн дагуу ирэх сарын 20-29-нд Сенегал улсын Дакар хотноо зохион байгуулагдана.

Хуваалцах