Коронавирусийн халдварын бэлэн байдалд үнэлгээ хийж, мэргэжлийн арга зүйгээр хангаж байна
Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу ЭМЯ, ХӨСҮТ, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хамтарсан ажлын хэсэг 2020 оны 01 дүгээр сарын 28-наас эхлэн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэгт хяналт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Мэдээллийн алба

Одоогийн байдлаар Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, мөн “Сонгдо”, Арьсны өвчин судлалын үндэсний төв хамрагдсан байна.
Эрүүл мэндийн байгууллагад хийх ажлын төлөвлөгөө гаргаж, тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай нөөц бүрдүүлэн, Коронавирусийн халдварын эмнэл зүй, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, “Коронавирусын халдварын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд баримтлах халдварын сэргийлэлт” сэдвээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулсан.
Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагын эргэлт зохицуулалтыг хийж эмч, ажиллагсад болон халдварын сэжигтэй үйлчлүүлэгчийг амны хаалтаар тогтмол хангаж ажиллаж байна.
Мөн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасаг болон амбулатори, эргэлтийн хэсгээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдэд амны хаалт хэрэглэхийг зөвлөж байгаа юм.