Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Коронавирусийн тухай хамгийн сүүлийн үеийн мэдээлэл

"Гуардиан" цахим хуудас коронавирусийн тухай хамгийн сүүлийн үеийн мэдээллийг дамжууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Коронавирусийн тухай хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
Коронавирусийн тухай хамгийн сүүлийн үеийн мэдээлэл. Зураг: МҮОНРТ

"Гуардиан" цахим хуудас коронавирусийн тухай хамгийн сүүлийн үеийн мэдээллийг дамжууллаа.

  • Нас барсан хүний тоо 26 хүрээд байна. Тодруулбал, Хубэй мужид нийт 24, Бээжин орчим нэг, БНХАУ-ын зүүн хойд хэсэг дэх ОХУ-тай хиллэдэг Хэйлонжан мужид нэг хүн нас баржээ.

  • Одоогоор дор хаяж 830 хүн вирусын халдвар авсан нь тогтоогдсон байна.

  • Хятадын Цагаан сарын битүүний орой гэхэд Ухань хотоос гадна Хубэй мужийн 9 хотод хөл хорио тогтоогоод байна.

  • Коронавирусийн халдвар тархсантай холбоотойгоор 1000 хүний ортой эмнэлгийг Ухань хотод барьж байгаа бөгөөд ирэх Даваа гарагт бэлэн болгохоор төлөвлөөд байна.

  • БНСУ-д коронавирусийн хоёр дахь тохиолдол илэрчээ. Тавь гаруй насны энэ эрэгтэй Ухань хотод ажиллаж байсан байна.

  • Япон улс хоёр дахь тохиолдол илэрснийг зарласан байна. Ухань хотын 40 гаруй насны иргэн нэгдүгээр сарын 19-нд Япон улсад иржээ.

  • АНУ-ын Ситлд нэг тохиолдол илэрснийг мэдээллээ. Техас мужид халдвар авсан хүн байж магадгүй гэж таамаглаж байна.

  • Их Британид 14 хүн халдвар авсан байж болзошгүй хэмээн үзлэгт оржээ. Одоогийн байдлаар тэдний тав нь халдваргүй болох нь тогтоогджээ.

  • Шотландад шинж тэмдэг илэрсэн 6 хүнийг үзлэгт хамруулаад байна.

  • Австрали улсад вирусийн шинж тэмдэгтэй байж болзошгүй 6 хүнийг эрүүл мэндийн байгууллагын хяналтад авчээ.

  • ДЭМБ БНХАУ-д аваарын байдалтай байгаа ч, дэлхий даяар аюулын дохио зарлахад хэтэрхий эрт байна гэж үзэж байна.

Хуваалцах