Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Коронавирусний асуудлаар НҮБ-ын аюулгүйн зөвлөл анх удаа хуралдлаа

Коронавирусний асуудлаар НҮБ-ын аюулгүйн зөвлөл анх удаа хуралдлаа. Цахимаар болсон уг хуралд НҮБ-ийн ерөнхийлөгч Антонио Гутериш, энэ тахал өвчин олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахад ихээхэн аюул заналхийлэл учруулж, өвчний эсрэг тэмцэх бидний чадавхийг эрс бууруулахуйц нийгмийн эмх за

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Коронавирусний асуудлаар НҮБ-ын аюулгүйн зөвлөл анх удаа хуралдлаа
Коронавирусний асуудлаар НҮБ-ын аюулгүйн зөвлөл анх удаа хуралдлаа. Зураг: МҮОНРТ

Коронавирусний асуудлаар НҮБ-ын аюулгүйн зөвлөл анх удаа хуралдлаа. Цахимаар болсон уг хуралд НҮБ-ийн ерөнхийлөгч Антонио Гутериш, энэ тахал өвчин олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахад ихээхэн аюул заналхийлэл учруулж, өвчний эсрэг тэмцэх бидний чадавхийг эрс бууруулахуйц нийгмийн эмх замбараагүй байдалд хүргэж мэдэхээр байна” хэмээн мэдэгдээд, асуудлыг шийдвэрлэхэд НҮБ-ийн аюулгүйн зөвлөл оролцох шаардлагатай гэжээ.

Хурлын төгсгөлд НҮБ-ийн ерөнхийлөгчийн дэвшүүлсэн сэрэмжлүүлгийг дэмжсэн мэдэгдэл гарсан байна. Гэхдээ үүнийг дэмжсэн 9 санал хэрэгтэй бөгөөд хориг тавих шаардлагагүй гэдгийг хэвлэлүүд мэдээлж байна.

НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлөөс ХДХВДОХ–ын болон Эболавирусний асуудлаар ийм тогтоол баталж байсан ч, энэ удаа коронавирусний халдварын нөлөөг бууруулж шийдвэрлэхэд нэг их бодитой зүйл хийж чадахгүй хэмээн НҮБ-ийн олон улсын хямралын судалгааны төвийн дарга хэлжээ.

Хуваалцах