Коронавирусний дархлаажуулалтад 232757 хүн хамрагдлаа
Нийслэлд өчигдөр дархлаажуулалтын 42 цэгт 101 багийн 708 эмч, ажилтан ажиллаж 9049 хүнийг коронавирусний эсрэг дархлаажуулалтад хамруулжээ.
Мэдээллийн алба

Нийслэлд өчигдөр дархлаажуулалтын 42 цэгт 101 багийн 708 эмч, ажилтан ажиллаж 9049 хүнийг коронавирусний эсрэг дархлаажуулалтад хамруулжээ. Ингэснээр нийслэлд нийт 226427 хүн дархлаажуулалтад хамрагдаад байна. Мөн Өмнөговь аймгийн есөн суманд 1203 хүнийг дархлаажуулалтад хамруулснаар тус аймагт нийт 6330 хүнийг вакцинжууллаа.
Улсын хэмжээнд өчигдөр 19:00 цагийн байдлаар нийт 10252 хүнийг дархлаажуулалтад хамруулсан. Ингэснээр Монгол Улсад дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо 232757-д хүрлээ.
"Ковид-19" вакцины I тунд хамрагдсан хүний тоо
/2021.03.23-ны 19:00 цагийн байдлаар/
Аймаг, хот Сум, дүүрэг Хамрагдсан тоо УЛААНБААТАР БАГАНУУР 4960 БАГАХАНГАЙ 612 БАЯНГОЛ 37148 БАЯНЗҮРХ 65241 НАЛАЙХ 6846 СОНГИНОХАЙРХАН 27542 СҮХБААТАР 28906 ХАН-УУЛ 28912 ЧИНГЭЛТЭЙ 26260 Дэд дүн 226427 ӨМНӨГОВЬ БАЯН-ОВОО СУМ 957 БАЯНДАЛАЙ СУМ 19 БУЛГАН СУМ 11 ГУРВАНТЭС СУМ 756 ДАЛАНЗАДГАД СУМ 281 МАНЛАЙ СУМ 1160 НОЁН СУМ 824 НОМГОН СУМ 14 СЭВРЭЙ СУМ 7 ХАНБОГД СУМ 1309 ХАНХОНГОР СУМ 200 ХҮРМЭН 13 ЦОГТ-ОВОО СУМ 6 ЦОГТЦЭЦИЙ СУМ 773 Дэд дүн 6330 Нийт 232757
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


















