Коронавирусний эсрэг Япон вакцины туршилт үргэлжилж байна
Коронавирусний эсрэг Япон улсад бүтээсэн вакцины эмнэлзүйн туршилт эхэлжээ. Тус улсын эм үйлдвэрлэгч “Шионоги” компани коронавирусний эсрэг вакциныг нэмэлт бүүстэр тун болгон ашиглах эмнэлзүйн туршилтыг эхлүүлсэн байна.
Мэдээллийн алба

Коронавирусний эсрэг Япон улсад бүтээсэн вакцины эмнэлзүйн туршилт эхэлжээ. Тус улсын эм үйлдвэрлэгч “Шионоги” компани коронавирусний эсрэг вакциныг нэмэлт бүүстэр тун болгон ашиглах эмнэлзүйн туршилтыг эхлүүлсэн байна. Баасан гарагт эхэлсэн туршилтад 200 хүн оролцож байна.
Энэ туршилтын онцлог нь нэмэлт тунгийн вакцин бүтээж байгаа гэдгээрээ онцлогтой. Тийм ч учраас эмнэлзүйн туршилтад оролцож байгаа оролцогчдод Файзер болон Модерна вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш дор хаяж 6 сар болсон байх гэсэн шаардлага тавьж байгаа аж. Туршилтаар “Шионоги” компанийн бүтээсэн вакцины үзүүлэх нөлөө, үр ашиг, аюулгүй байдлыг бусад вакцинтай харьцуулан судлах юм байна. Тус компанийн хувьд ирэх 3 дугаар сар гэхэд коронавирусний эсрэг Япон улсад бүтээсэн анхны вакциныг үйлдвэрлэж, ашиглахаар төлөвлөж байна.
Япон энэ сарын эхний өдрөөс коронавирусний нэмэлт тунд иргэдээ хамруулж эхэлсэн. Хэрвээ “Шионоги” компанийн вакцины туршилт амжилттай болвол дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана гэж үзэж байна. Япон улсад одоогийн байдлаар шинээр 130 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас баржээ. Мөн омикрон хувилбарын 2 тохиолдол бүртгэгдээд байна.


















