Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Коронавирусний халдварын үед мэс заслын болон N95 амны хаалтыг зөвлөж байна

ДЭМБ, ЭМЯ-ны зөвлөснөөр коронавирусний халдварын үед мэс заслын болон N95 амны хаалтыг зөвлөж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Коронавирусний халдварын үед мэс заслын болон N95 амны хаалтыг зөвлөж байна
Коронавирусний халдварын үед мэс заслын болон N95 амны хаалтыг зөвлөж байна. Зураг: МҮОНРТ

ДЭМБ, ЭМЯ-ны зөвлөснөөр коронавирусний халдварын үед мэс заслын болон N95 амны хаалтыг зөвлөж байна. Учир нь энэ 2 маск нь одоогоор хамгийн сайн шүүх боломжтой, мөн үнийн хувьд хүн ам худалдан авах боломжтой юм.

Мэс заслын амны хаалт нь 2.5 микроноос дээш хэмжээтэй бодисын 80 гаруй хувийг шүүх чадвартай. Гурван давхар бүтэцтэй. Гаднах усанд тэсвэртэй, фильтр болон дотор давхарга. 3-4 цагийн хугацаанд хэрэглэнэ.

N95 амны хаалт гэдэг нь 0.3 микроноос дээш хэмжээтэй бодисын 95 хувийг шүүх чадвартай амны хаалт юм. N95, N99, N100 гэсэн төрлүүдтэй байдаг. Мөн ижил гадна давхарга, фильтрүүд, дотор давхаргаас бүрдэнэ Энэхүү амны хаалт нь илүү битүүмжлэлтэй мөн, 7-10 хоног хэрэглэх боломжтой.

N95 гэдэг АНУ, FFP1, FFP2 зэрэг нь Европын холбооноос стандартаар баталгаажсан тэмдэглэгээ юм.

Бусад төрлийн амны хаалтууд нь короновирусээс сэргийлэх үр дүн багатай.

Давуун амны хаалт нь 2.5-аас дээш микронтой бодисын 20 гаруй хувийг шүүх чадвартай.

Питта амны хаалт нь 5-100 микрон хэмжээтэй бодисыг шүүх чадвартай. 99 хувийн үр дүнтэй гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах