Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Гадаад мэдээ

Коронавирусний шинэ хувилбар илэрчээ

Британийн судлаачид Африкийн Ботсвани улсад анх илэрсэн "Ковид-19" вирусний хувилбар нь хамгийн олон мутацитай болохыг тогтоожээ.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Коронавирусний шинэ хувилбар илэрчээ
Коронавирусний шинэ хувилбар илэрчээ. Зураг: МҮОНРТ

Британийн судлаачид Африкийн Ботсвани улсад анх илэрсэн "Ковид-19" вирусний хувилбар нь хамгийн олон мутацитай болохыг тогтоожээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ хувилбарыг Би1.1.529 хэмээн нэрлэжээ.

Одоогоор энэ хувилбараар халдварласан 77 тохиолдол бүртгэгдсэнээс 90 гаруй хувь нь Африкаас илэрсэн байна. Хонконгт нэг тохиолдол бүртгэгдсэн нь Өмнөд Африкаас ирсэн хүнээс илэрчээ.

"Нью-Таймс" сонины мэдээлж байгаагаар энэ шинэ хувилбар нь судлаачдын тооцоолж байснаас илүү хоруу чанартай, халдварлах чадвар өндөр, одоогийн байдлаар 30 мутацитай гэж тогтоогдсон байна. Үүний зэрэгцээ вирусний эсрэг вакцинд тэсвэртэй байж болзошгүй юм байна.

Одоогоор вирусний энэ хувилбар Британид бүртгэгдээгүй боловч тус улсын Засгийн газар эрсдэлээс сэргийлэх үүднээс Африкийн зургаан оронд аяллын хориг тавилаа.

Өнөөдрийн байдлаар л гэхэд Британид коронавирусний 47 мянган тохиолдол шинээр бүртгэгджээ. 51 сая хүн амтай тус улсын нийт иргэдийн 80 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан хэдий ч сүүлийн өдрүүдэд шинэ тохиолдлын тоо огцом өсч байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Хуваалцах