Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Коронавирусний тархалт хүйтний улиралд идэвхжих эрсдэлтэй

Аливаа вирус халуун гэхээсээ хүйтний улиралд улам ч хурдацтай тархдаг юм байна. Үүний нэг жишээ нь ханиад томуу гэдгийг Америкийн эрдэмтэд хэлж байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Коронавирусний тархалт хүйтний улиралд идэвхжих эрсдэлтэй
Коронавирусний тархалт хүйтний улиралд идэвхжих эрсдэлтэй. Зураг: МҮОНРТ

Аливаа вирус халуун гэхээсээ хүйтний улиралд улам ч хурдацтай тархдаг юм байна. Үүний нэг жишээ нь ханиад томуу гэдгийг Америкийн эрдэмтэд хэлж байгаа юм.

Америкийн "Walter Reed Army" гэх эрүүл мэндийн төвийн Халдварт Өвчин судлалын төвийн захирал НелсонМайкл пүрэв гарагт хийсэн мэдэгдлийнхээ үеэр шинэ коронавирусийн эсрэг вакцин гаргах авах болон үр дүнд эмчлэх хөтөлбөрийг дараа жилийн өвлөөс гарч чадахгүй байж магадгүй байгааг хэлсэн байна.

Тиймээс ч Америкчууд ирэх жилийн өвөл COVID-19 вирусний тархалт ахин идэвхжихээс сэргийлэх алхмыг одооноос авах ёстой гэж үзэж байгааг илэрхийлсэн байна. НелсонМайкл шинэ коронавирус нь яг л ханиад томуу шиг байж болохыг хэлсэн юм. Тодруулбал, цаг агаар дулаарах үеэр энэ вирус аюул заналхийлэл намжиж, харин хүйтний улиралд эргэн дэгдэх магадлалтай гэжээ.

Хуваалцах