Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Коронавирусний түргэвчилсэн оношлуур зэрэг шаардлагатай эд материалыг хүргүүлжээ

“Эрдэнэс Силвер Ресурс” компани коронавирусний халдварын тархалт ихэссэн хүнд цагт нийгмийн хариуцлагын хүрээнд Дундговь аймгийн Гурвансайхан сумын иргэдэд тусламж хүргүүлжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Коронавирусний түргэвчилсэн оношлуур зэрэг шаардлагатай эд материалыг хүргүүлжээ
Коронавирусний түргэвчилсэн оношлуур зэрэг шаардлагатай эд материалыг хүргүүлжээ. Зураг: МҮОНРТ

“Эрдэнэс Силвер Ресурс” компани коронавирусний халдварын тархалт ихэссэн хүнд цагт нийгмийн хариуцлагын хүрээнд Дундговь аймгийн Гурвансайхан сумын иргэдэд тусламж хүргүүлжээ.

Тодруулбал, коронавирусийн түргэвчилсэн оношлуур 100, эрүүл мэндийн ажилчдын комбинзон 50, нэг удаагийн нөмрөг 100, нүүрний хаалт 200, N95 амны хаалт 200 ширхэг, нэг удаагийн бээлий 20 хайрцаг, даавуун улавч 200 ширхэг, гар ариутгагч 20, ариутгалын спирт 20 литрийг орон нутгийн удирдлагуудад болон эрүүл мэндийн ажилчдад хүлээлгэн өгч дэмжлэг үзүүлсэн байна.

Ташрамд дуулгахад, “Эрдэнэс Монгол”-ын охин компани болох “Эрдэнэс силвер ресурс” компани тэтгэврийн зээлгүй болон нэг сая төгрөгөөс бага зээлтэй байсан нийт 238 мянган иргэнд 216.2 тэрбум төгрөг олгох санхүүжилтийг Салхитын мөнгөний ордын баялгийг олборлон босгосноор тэтгэврийн зээлгүй иргэдэд олгох мөнгийг өнгөрсөн сард тэтгэвэр авдаг данс руу нь шилжүүлсэн.

Хуваалцах