Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Коронавирусний вакцин хүнд хэлбэрийн өвчлөлийн эрсдэлийг 80 гаруй хувиар бууруулж байна

Коронавирусний вакцин хүнд хэлбэрийн өвчлөлийн эрсдэлийг 80 гаруй хувиар бууруулж байна гэдэг дүгнэлт гарчээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Коронавирусний вакцин хүнд хэлбэрийн өвчлөлийн эрсдэлийг 80 гаруй хувиар бууруулж байна
Коронавирусний вакцин хүнд хэлбэрийн өвчлөлийн эрсдэлийг 80 гаруй хувиар бууруулж байна. Зураг: МҮОНРТ

Коронавирусний вакцин хүнд хэлбэрийн өвчлөлийн эрсдэлийг 80 гаруй хувиар бууруулж байна гэдэг дүгнэлт гарчээ. Эрүүл мэндийн байгууллагын дүн шинжилгээгээр, Оксфордын их сургууль, Астра-Зенекагийн хамтарсан вакцин, мөн Пфайзер, "Бионтех" компанийн бүтээгдэхүүн хүнд хэлбэрийн өвчнөөр өвчилж, эмнэлэгт хэвтэх эрсдэлийг 80 гаруй хувиар бууруулж байгаа нь харагджээ.

Тодруулбал, 80-аас дээш насныхан эдгээр вакцины эхний тунг хийлгэсний дараа ийм үзүүлэлт гарсан байна. Гэхдээ бүрэн хамгаалахын тулд вакцины хоёр тунг тариулах хэрэгтэй гэж Их Британийн Засгийн газарт зөвлөдөг эрдэмтэд анхааруулж байна.

Албаны энэ дүн дархлаажуулах ажил эхэлснээс 3-4 долоо хоногийн дараа гарсан байна.

Хуваалцах