Коронавируст халдвар эмчлүүлсэн хүн дахин өвчилжээ
Энэ сарын 11-нд халуурах, бөөлжих шинж тэмдэгтэйгээр БНСУ-ын Сөүл хотын "Samsung" эмчилгээний төвд 35 настай, эрэгтэй ханджээ. Одоогоор өвчтөнг Сөүлийн Их Сургуулийн эмнэлэгт тусгаарлаад байгаа аж.
Мэдээллийн алба

Энэ сарын 11-нд халуурах, бөөлжих шинж тэмдэгтэйгээр БНСУ-ын Сөүл хотын "Samsung" эмчилгээний төвд 35 настай, эрэгтэй ханджээ. Одоогоор өвчтөнг Сөүлийн Их Сургуулийн эмнэлэгт тусгаарлаад байгаа аж. Тус улсад 10 дугаар сарын 12-нд MERS-CoV-ийн батлагдсан онош хоёр лабораториор батлагдаад байгаа юм.
Тодруулбал, өвчтөн 2015 оны 5 дугаар сарын 27-нд MERS-CoV-ийн халдвар авсан ба 6-р сарын 6-нд "Samsung" эмнэлэгт тусгаарлагдсан. Онош 6-р сарын 7-нд батлагдаж, 7-р сарын 3-нд Сөүлийн Их Сургуулийн эмнэлэгт шилжүүлэн эмчлэгдсэн. Улмаар 10-р сарын 3-нд өвчтөнг бүрэн эдгэрсэн хэмээн үзэж эмнэлгээс гаргасан ба хоёр хоногийн дараа ПГУ-аар MERS-CoV сөрөг гарчээ.
БНСУ-д хүний коронавируст халдварын 186 тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас баржээ.


















