Коронавируст халдвараар 493 хүн нас баржээ
Саудын Араб улсад хүний коронавируст халдвартай болох нь лабораториор батлагдсан найман тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барсан мэдээ байна.
Мэдээллийн алба

Саудын Араб улсад хүний коронавируст халдвартай болох нь лабораториор батлагдсан найман тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барсан мэдээ байна. Тэгвэл БНСУ, БНХАУ-д нийт лабораториор батлагдсан 186 тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас баржээ. Дэлхий дахинд лабораториор батлагдсан 1382 тохиолдол бүртгэгдэж, 493 хүн нас барсан байна гэж ДЭМБ-аас мэдээлж байна.


















