Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Коронавируст халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээний өнөөгийн байдал" сэдэвт дадлага сургуулилалт боллоо

Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд "Коронавируст халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээний өнөөгийн байдал" сэдэвт дадлага сургуулилалтыг өчигдөр хийлээ.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Коронавируст халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээний өнөөгийн байдал" сэдэвт дадлага сургуулилалт боллоо
"Коронавируст халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээний өнөөгийн байдал" сэдэвт дадлага сургуулилалт боллоо. Зураг: МҮОНРТ

Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд "Коронавируст халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээний өнөөгийн байдал" сэдэвт дадлага сургуулилалтыг өчигдөр хийлээ.



Дадлага сургуулилалтад Эрүүл мэндийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Чингис хаан ОУНБ, НУБИЭ ХХК, авиакомпаниудын төлөөлөл оролцлоо.

Дадлага сургуулилалт хийснээр гадаад улс орноос сэжигтэй зорчигч ирэхэд эрүүл мэнд, хил хяналтын байгууллага, нисэх онгоцны буудал, авиакомпанийн ажилчид хариу арга хэмжээг хэрхэн авах талаар нэгдсэн ойлголт, туршлагатай болох ач холбогдолтой юм.



Энэхүү дасгал сургуулилалтын үеэр хамтрагч талууд тулгамдсан асуудлаа ярилцан, зөвшилцөж, цаашид хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан ажиллахаар шийдвэрлэлээ.

Хуваалцах