Коронавируст халдварын 41 тохиолдол шинээр илэрлээ
2021 оны 01-р сарын 06-ны байдлаар, нийт 16.377 хүний сорьцонд PCR-ийн шинжилгээ хийхэд 41 хүнд коронавируст “Ковид-19” халдвар илэрлээ.
Мэдээллийн алба

2021 оны 01-р сарын 06-ны байдлаар, нийт 16.377 хүний сорьцонд PCR-ийн шинжилгээ хийхэд 41 хүнд коронавируст “Ковид-19” халдвар илэрлээ.Үүнд:- ХӨСҮТ-ийн 5 ажилтан,- "Ачтан" эмнэлгийн 9 ажилтан, гэр бүлийн хамаарал бүхий 7 хүн,- Нийтийн тээврийн "Тэнүүн огоо" ХХК-ийн автобусны 2 жолооч, мөн тусгаарлалтад байсан 3 жолооч,- Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтны гэр бүлийн хамаарал бүхий 2 хүн,- "Баянзүрх эмнэлэг"-ийн голомттой холбоотой ойрын болон дам хавьтал бүхий 13 хүнээс халдвар илэрсэн байна.
- Нийтдээ "Ачтан" эмнэлгийн голомттой холбоотой 16, "Мөнххада" компанийн голомттой холбоотой 17 тохиолдол бүртгэгдээд байна.
- Монгол Улсын хэмжээнд коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 1349 боллоо.- Нийслэл хот болон зургаан аймагт голомтлон гарсан халдварын тохиолдол 853, гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол 408 байна.
МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ: • Улаанбаатар -527 • Сэлэнгэ -217 • Дархан-Уул -45 • Дорноговь -32 • Орхон -25 • Говьсүмбэр -4 • Архангай -3
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:• Баянгол дүүрэг -67 • Баянзүрх дүүрэг -309 • Чингэлтэй дүүрэг -26 • Сүхбаатар дүүрэг -33 • Сонгинохайрхан дүүрэг -46 • Хан-Уул дүүрэг -43 • Багануур дүүрэг -1 • Налайх дүүрэг -2
БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ, ХОРООГООР: • Баянгол - 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 15, 16, 17, 18, 19, 20, 25-р хороо • Баянзүрх - 1, 2, 3, 4, 5, 6, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27-р хороо • Сүхбаатар – 1, 3, 7, 11, 12, 13, 16, 17, 18, 19-р хороо • Сонгинохайрхан – 1, 2, 5, 7, 8, 9, 13, 16, 18, 19, 22, 23, 24, 25, 26, 29, 30, 31, 36, 38-р хороо • Хан-Уул – 4, 10, 14, 16, 18, 20, 21-р хороо • Чингэлтэй – 6, 7, 11, 12, 13, 14, 15, 16, 19-р хороо • Багануур - 4-р хороо • Налайх - 3-р хороо
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ХУД-ийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 451 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, ажиглалтад хамрагдаж байна.Биеийн байдал маш хүнд 3, хүнд 13, хүндэвтэр 138, хөнгөн 297 хүн байна.


















