Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Коронавируст халдварын PCR шинжилгээний сорьц авах багц бүтээгдэхүүн хөлдсөнийг илрүүлэн саатуулав

БНХАУ-аас Замын-Үүд боомтоор энэ сарын 03-ны өдөр “А” компанийн импортолсон “Коронавируст халдварын сорьц авах, PCR шинжилгээний багц” 243 мянган ширхэг бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх үед хилийн мэргэжлийн хяналтын албанаас хяналт шалгалт хийж, энэхүү бүтээгдэхүүнийг импортлох

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Коронавируст халдварын PCR шинжилгээний сорьц авах багц бүтээгдэхүүн хөлдсөнийг илрүүлэн саатуулав
Коронавируст халдварын PCR шинжилгээний сорьц авах багц бүтээгдэхүүн хөлдсөнийг илрүүлэн саатуулав. Зураг: МҮОНРТ

БНХАУ-аас Замын-Үүд боомтоор энэ сарын 03-ны өдөр “А” компанийн импортолсон “Коронавируст халдварын сорьц авах, PCR шинжилгээний багц” 243 мянган ширхэг бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх үед хилийн мэргэжлийн хяналтын албанаас хяналт шалгалт хийж, энэхүү бүтээгдэхүүнийг импортлохдоо зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, бүтээгдэхүүн хөлдсөн зөрчлийг илрүүллээ.

Иймд мэргэжлийн хяналтын байгууллагаас бүтээгдэхүүнийг түр саатуулан Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгаж байна.

Хуваалцах