Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Коронавируст халдварын үед айл, өрх зусланд гарахад өгөх зөвлөмж

Зуслангийн байрны хана, шал зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Коронавируст халдварын үед айл, өрх зусланд гарахад өгөх зөвлөмж
Коронавируст халдварын үед айл, өрх зусланд гарахад өгөх зөвлөмж. Зураг: МҮОНРТ

Коронавируст халдварын үед айл, өрх зусланд гарахад өгөх зөвлөмж

ЦЭВЭРЛЭГЭЭ, АРИУТГАЛ:

• Зуслангийн байрны хана, шал зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
• Хашааны ил задгай хог хаягдлыг зайлуулах
• Хорхой, шавьжны устгал хийлгэх
• Бие засах газрыг халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт, үнс)

АЙЛ ӨРХӨД:

• Гараа тогтмол угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
• Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
• Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх
• Гэртээ олон хүн цуглуулахгүй байх
• 22 цагаас өмнө унтаж, дархлаагаа дэмжих
• Хүн бүр өөрийн аяга, тавагтай байх
• Ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор аяга тавгаа угааж, цэвэр усаар сайтар зайлах
• Булаг, шандны усыг буцалгаж хэрэглэх
• Ил задгай худалдаалж буй хоол, хүнсний бүтээгдэхүүнийг аль болох авахгүй байх
• Хүүхдэд амнаасаа хоол өгөхгүй, зайрмаг, чихэр, ус, ундаа ам дамжуулан хэрэглэхгүй байх
• Хувцас, хөнжил, гудас, гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэлээ наранд тавих
• Хүүхдийн тоглоомыг содын уусмалаар угааж цэвэрлэх
• Цаг агаарт тохируулан хувцаслах
• Хачигт хазуулахаас сэргийлэх (тод өнгийн битүү хувцас, бие биенийхээ үс, хувцсыг шалгах)
• Наршилтаас сэргийлэх (малгай өмсөх, бүлээн шингэн ойр, ойрхон уух)
• Ил задгай хог хаяхгүй, бие засахгүй байх
• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах.

Хуваалцах