Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Коронавирусын халдвараас сэргийлэх сургалт Өмнөговь аймагт боллоо

Коронавируст халдварын тохиолдлын үед авах арга хэмжээ Говийн бүсийн дадлага сургуулилт Өмнөговь аймагт боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Коронавирусын халдвараас сэргийлэх сургалт Өмнөговь аймагт боллоо
Коронавирусын халдвараас сэргийлэх сургалт Өмнөговь аймагт боллоо. Зураг: МҮОНРТ

Коронавируст халдварын тохиолдлын үед авах арга хэмжээ Говийн бүсийн дадлага сургуулилт Өмнөговь аймагт боллоо. Өмнөговь аймаг бол хилийн бүс нутаг. БНХАУ-тай хиллэдэг учраас энэ халдвар дамжих магадлал өндөр гэдгийг мэргэжлийн байгууллагууд онцолж байгаа юм. Говийн бүсэд зохион байгуулсан дадлага сургуулилтад ЗӨСҮТ, ХӨСҮТ, МЭГ, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн мэргэжлийн байгууллагууд хамтран оролцсон байна. Энэхүү арга хэмжээ нь олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах халдварт өвчин дэгдэхээс сэргийлэх, сэжигтэй тохиолдол илэрсэн үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, бэлэн байдлыг хангаж ажиллахад чиглэгджээ.

“Зөөвөрлөгдөн тархах зоонозын халдварын урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээ”, “Зөөвөрлөгдөн тархах зоонозын халдварын хяналт, тандалт”, “Ойрхи дорнодын коронавируст халдварын тохиолдлын үед авах арга хэмжээ” зэрэг сэдвүүдээр говийн бүсийн хээрийн сургуулилтыг зохион байгуулсан байна. Цаашид энэ чиглэлээр нөөц бүрдүүлэх, эмч ажилтныг сургах, хангалт нэмэгдүүлэх шаардлагатай байгааг говийн бүсэд анх удаа болсон хээрийн сургалтыг зохион байгуулагчид хэлж байлаа.

Коронавируст халдвар нь амьсгалын замаар дамждаг, хүнд явцтай, нас баралт өндөртэй, шинэ халдварт өвчин юм. Шинэ халдвар учраас өвөрмөц эм, вакцин байхгүй, халдварын эх уурхай, дамжих зам, дамжих зам зэрэг нь бүрэн судлагдаагүй юм байна. Вирусийн халдвар авсан хүн нууц үедээ буюу ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байхад Монголд ирсэн байх магадлал өндөр. Тиймээс иргэд өөрсдийн эрүүл мэнддээ анхаарч байхыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.

Хуваалцах