Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Короновирист халдварын эсрэг вакцины цахим судалгааг авч байна

Уг судалгаанд оролцсоноор иргэн та Монгол Улсад хэрэглэгдэж буй коронавируст халдварын эсрэг вакцины урвал хүндрэл болон аюулгүй байдлыг хянахад өөрийн хувь нэмрийг оруулж, үнэлэлт дүгнэлтийг илэрхийлэх боломжтой юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Короновирист халдварын эсрэг вакцины цахим судалгааг авч байна
Короновирист халдварын эсрэг вакцины цахим судалгааг авч байна. Зураг: МҮОНРТ

Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас коронавируст халдварын эсрэг вакцины аюулгүй байдлыг судлах, иргэдийн вакцины талаарх ойлголт, хандлагыг үнэлэх зорилготой цахим судалгааг эхлүүлжээ.

Уг судалгаанд оролцсоноор иргэн та Монгол Улсад хэрэглэгдэж буй коронавируст халдварын эсрэг вакцины урвал хүндрэл болон аюулгүй байдлыг хянахад өөрийн хувь нэмрийг оруулж, үнэлэлт дүгнэлтийг илэрхийлэх боломжтой юм.

Бидний бие физиологийн онцлог, дархлааны тогтолцоо зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж вакцины дараах урвал хүндрэл өөр өөр хэлбэрээр илэрч болно. Энэ үед гаж нөлөөг эрт мэдээлж, эмчийн зөвлөмжийг дагах нь чухал юм. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь үйл ажиллагааны чиг үүргийн хүрээнд эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, вакцины үр дүн, аюулгүй байдал, урвал хүндрэлийн талаар тандалт, судалгааг тогтмол хийж, үр дүнг нэгтгэн мэдээлэх юм.

Та ердөө хоёр минутыг зарцуулж цахим судалгаанд идэвхитэй хамрагдана уу. Цар тахлыг хамтын хүчээр давъя.

Үүнд хамрагдахыг хүсвэл дараах линкээр орно уу.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScks_rXENMePpGo6pGzIMO13W15rmDQEe9JC1r1sqd02sAyTw/viewform?fbclid=IwAR1g02F_pxWf056IkQpKVC2Vmc2AunJCbgjBInQXtSsjuH1jNrQ-SNbUA_E

Хуваалцах