Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Косовад парламентын гишүүнийг баривчилсныг эсэргүүцсэн жагсаал болов

Косово улсын нийслэл Приштина хотод сөрөг хүчний намын гишүүнийг баривчилсан явдлыг эсэргүүцсэн жагсаал эцэстээ цагдаа, жагсагчдын мөргөлдөөн болж хувирчээ. Өнгөрсөн долоо хоногт парламентын

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Косовад парламентын гишүүнийг баривчилсныг эсэргүүцсэн жагсаал болов
Косовад парламентын гишүүнийг баривчилсныг эсэргүүцсэн жагсаал болов. Зураг: МҮОНРТ

Косово улсын нийслэл Приштина хотод сөрөг хүчний намын гишүүнийг баривчилсан явдлыг эсэргүүцсэн жагсаал эцэстээ цагдаа, жагсагчдын мөргөлдөөн болж хувирчээ. Өнгөрсөн долоо хоногт парламентын гишүүн Албин Курти Косово, Сербийн хооронд байгуулсан хэлэлцээрийг эсэргүүцэн парламентын танхимд нулимс асгаруулах хий цацаж, цагдаа нар түүнийг баривчлан саатуулсан юм.

Хэлэлцээрийг парламентын гишүүн Албин Курти төдийгүй сөрөг хүчний бусад намууд хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Энэ хэлэлцээрийг байгуулснаар Косово дахь Серби үндэстний цөөнх иргэд аж төрж байгаа бүс нутагтаа давуу эрх эдлэхээр болж байгаа юм байна. Харин энэ хэлэлцээр хэрэгжсэнээр Косово үндэстэн хоорондын хагарлыг улам дэвэргэж, Сербийн тус улс дахь нөлөөг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

Албин Куртиг баривчилсныг эсэргүүцсэн жагсагчид өчигдөр Приштина хотод Куртигийн саатуулагдаж байсан түр хорих газрын гадаа цагдаа нартай мөргөлдөөн үүсгэжээ. Жагсаалын дараахан Косовогийн цагдаа нар парламентын гишүүн Албин Куртиг байцааж, улмаар сулласан байна.

Хуваалцах