Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Косово ЮНЕСКО-д гишүүнээр элсэж чадсангүй

Өчигдөр НҮБ-ын соёлын агентлаг Косовог гишүүнээр элсүүлэх тухай санал хураалт боллоо. Санал хураалтад ЮНЕСКО-гийн гишүүн 92 орон дэмжсэн санал, 50 нь эсрэг, 29 орон түдгэлзсэн санал өгсөн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Косово ЮНЕСКО-д гишүүнээр элсэж чадсангүй
Косово ЮНЕСКО-д гишүүнээр элсэж чадсангүй. Зураг: МҮОНРТ

Өчигдөр НҮБ-ын соёлын агентлаг Косовог гишүүнээр элсүүлэх тухай санал хураалт боллоо. Санал хураалтад ЮНЕСКО-гийн гишүүн 92 орон дэмжсэн санал, 50 нь эсрэг, 29 орон түдгэлзсэн санал өгсөн байна. Гэвч ЮНЕСКО-гийн журмаар гишүүнчлэх хүсэлтийг санал өгсөн нийт орны гуравны хоёрын дэмжлэгээр батлах ёстой юм.

Косово гишүүнчлэлээ батлах хэмжээнд санал авч чадаагүй нь Серби, ОХУ-ын хувьд ялалт, харин олон улсад тусгаар тогтносон улс гэдгээ хүлээн зөвшөөрүүлэхийг чармайж байгаа Косовогийн хувьд ялагдал болж байна. Сербийн хувьд энэхүү санал хураалтаас өмнө Косовог ЮНЕСКО-д элсүүлэх нь хоёр орны хооронд хурцадмал байдлыг улам өдөөж, Европын холбооны зуучилсан яриа хэлэлцээ үр дүнгүй болно гэдгийг анхааруулж, сануулж байсан. Иймдээ ч Косовог НҮБ-ын соёлын агентлагт гишүүнчлээгүй шийдвэрийг дипломат ялалт боллоо хэмээн дүгнэн, хоёр орны хооронд үүсээд байгаа хурцадмал байдлыг намжаахын тулд Косовотой яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэж байна. Косовог 2008 онд Сербиэс тусгаар тогтнолоо зарласнаас хойш дэлхийн 111 орон тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрсөн юм.

Харин 1998-1999 оны хооронд болсон Косовогийн тусгаар тогтнолын төлөөх дайнд Сербийг дэмжсэн ОХУ Косовогийн НҮБ-д бүрэн гишүүнчлэлтэй болох хүсэлтэд Аюулгүйн Зөвлөлийн хориг тавих эрхээ тогтмол ашиглаж ирсэн юм. Косовогийн хувьд хэрвээ ЮНЕСКО-гийн гишүүн болвол зөрчил, маргаантай байлаа ч гэсэн Сербийн соёлын өвийг хамгаална гэсэн амлалтыг өгч байгаа юм.

Хуваалцах