Косовочууд тэмцлийн замаас ухрахгүй нь...
Косовогийн парламентын танхимд сөрөг хүчний хууль тогтоогчид Серби, Монтенегротой байгуулсан засгийн газрынхаа гэрээг эсэргүүцэхтэй зэрэгцээд парламентын байрны гадаа сөрөг хүчнийг дэмжигчид цагдаа нарын эсрэг хүч хэрэглэв.
Мэдээллийн алба

Косовогийн парламентын танхимд сөрөг хүчний хууль тогтоогчид Серби, Монтенегротой байгуулсан засгийн газрынхаа гэрээг эсэргүүцэхтэй зэрэгцээд парламентын байрны гадаа сөрөг хүчнийг дэмжигчид цагдаа нарын эсрэг хүч хэрэглэв. Энэхүү мөргөлдөөний үеэр хүн бэртэж гэмтсэн тохиолдол гаргаагүй байна. Косовогийн парламентын танхимд сөрөг хүчний намын гишүүд Засгийн газраа Серби, Монтенегротой байгуулсан гэрээгээ хүчингүй болгохыг дахин шаардан, нулимс асгаруулагч хий цацжээ.
Ойролцоогоор гурван сарын өмнөөс Косовогийн сөрөг хүчний намынхан Серби, Монтенегротой байгуулсан гэрээнүүдийг цуцлуулахын төлөө нулимс асгаруулагч хий, шилтэй ус зэргийг ашиглан парламентын танхимд удаа дараа эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм. Үүний зэрэгцээ сөрөг хүчнийг дэмжигч иргэд нийслэл Пристина хотод хүч хэрэглэх замаар эсэргүүцлээ илэрхийлсээр байна.
Засгийн газар нь Сербитэй Косово дах Серби үндэсний цөөнх иргэдэд илүү их эрх мэдэл олгох тухай, Монтенегротой хилийн заагийг тогтоох тухай гэрээ байгуулсанд Косовогийн сөрөг хүчнийхэн болоод тэднийг дэмжигчид ихээхэн дургуйцэж, эдгээр гэрээг цуцлахыг шаардаж байна.


















