Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Косовогийн парламентын чуулганы үеэр нулимс асгаруулагч хий цацжээ

Косовогийн парламентын ээлжит чуулганы хуралдаанаар Монтенегро улстай улсын хилээ дахин тогтоох тухай гэрээ байгуулах асуудлыг хэлэлцсэн байна. Гэвч энэ хуралдаан үймээн ихтэйхэн болсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Косовогийн парламентын чуулганы үеэр нулимс асгаруулагч хий цацжээ
Косовогийн парламентын чуулганы үеэр нулимс асгаруулагч хий цацжээ. Зураг: МҮОНРТ

Косовогийн парламентын ээлжит чуулганы хуралдаанаар Монтенегро улстай улсын хилээ дахин тогтоох тухай гэрээ байгуулах асуудлыг хэлэлцсэн байна. Гэвч энэ хуралдаан үймээн ихтэйхэн болсон байна. Тодруулбал, сөрөг хүчний намуудын төлөөлөл санал хураалтын өмнө чуулганы танхимд нулимс асгаруулагч хий цацсан байна.

Үүнтэй холбоотойгоор Косовогийн ассамблейн байранд байсан депутатуудыг нүүлгэн шилжүүлж хуралдааныг түр завсарлахад хүрчээ. Косово болон Монтенегро улсуудын хилийг дахин тогтоох гэрээний дагуу Косово улс 8,2 мянган га газраа алдахад хүрээд байгаа учир ийнхүү сөрөг хүчнийхэн эрс аргаар эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Гэсэн ч парламентын гишүүд олонхийн саналаар энэ гэрээг соёрхон баталж чаджээ. Тэд өмнө нь парламентаар энэ гэрээг соёрхон батлуулахгүйн тулд бүхий л боломжтой арга хэмжээгээ авах болно гэж анхааруулж байсан юм. Хоёр талын эрх баригчдын гарын үсэг зурсан энэ гэрээг парламентаараа хэлэлцүүлж соёрхон батлуулсны дараагаар л хүчин төгөлдөр болох ёстой аж.

Хуваалцах