Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Косовогийн сөрөг хүчнийхэн эсэргүүцсээр

Өчигдөр Косовогийн парламент дахь сөрөг хүчний гишүүд Серби, Монтенегротой байгуулсан гэрээг эсэргүүцэн, парламентын танхимдаа нулимс асгаруулагч хий цацан, чуулганыг тараажээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Косовогийн сөрөг хүчнийхэн эсэргүүцсээр
Косовогийн сөрөг хүчнийхэн эсэргүүцсээр. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Косовогийн парламент дахь сөрөг хүчний гишүүд Серби, Монтенегротой байгуулсан гэрээг эсэргүүцэн, парламентын танхимдаа нулимс асгаруулагч хий цацан, чуулганыг тараажээ.

Косовогийн сөрөг хүчний Тусгаар тогтнох хөдөлгөөн намын гишүүд Засгийн газар нь Косово дахь Серби үндэсний цөөнх иргэдэд илүү их эрх мэдэл олгосон гэрээ мөн Моненегротой хилийн зааг тогтоох тухай гэрээг тус тус хүчингүйд тооцохгүй бол парламентын чуулганыг хэвийн явуулахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Сүүлийн гурван сарын хугацаанд Косовогийн сөрөг хүчний намууд парламентын чуулганы үеэр нулимс асгаруулагч хий, даралттай ус зэргийг цацаж, чуулганыг үе үе тараах болсон юм. Косовогийн цагдаагийн газар хууль тогтоох байгууллагын аюулгүй байдалд халдсан зэрэг үндэслэлээр сөрөг хүчний хоёр гишүүнийг баривчлан саатуулж, мөн прокурорын газраас нь хоёр гишүүнийг баривчлах тушаал гаргасан аж.

Хуваалцах