Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Косплэй наадам зохион байгуулагдах гэж байна

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх залуучуудын сонирхлын клубууд үйл ажиллагаагаа эхлүүлэн, тогтворжуулж, идэвхижүүлээд олон үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Косплэй наадам зохион байгуулагдах гэж байна
Косплэй наадам зохион байгуулагдах гэж байна. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх залуучуудын сонирхлын клубууд үйл ажиллагаагаа эхлүүлэн, тогтворжуулж, идэвхижүүлээд олон үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна. 3-р сарыг клубуудын сар болгон зарлаж энэ хүрээнд клубууд хамтарч “Хүчирхэг эмэгтэйчүүд Энхтайвны гүүр” тайван жагсаалыг 3-р сарын 8-ны өдөр, Цэмцгэр Цэцээ гүн явган аялал зэрэг томоохон үйл ажиллагаа эвентүүдийг зохион байгуулж байсан юм. Тэгвэл МЗХ-ны дэргэдэх “Япон хэл сонирхогчдын клуб”, “Аабам Бээбэм” клуб хамтран энэ 4-р сарын 30-нд “Косплэй наадам”-ыг зохион байгуулах гэж байна. Уг наадамд урлагын үзүүлбэрээс гадна хөгжөөнт тоглоом тоглох, дуулах, бүжиглэх, үеийнхэнтэйгээ танилцах зэрэг олон үйл ажиллагаанууд багтаж байгаа бөгөөд ирэхдээ дуртай анимэ баатрынхаа дүрд хувирч ирэх ёстой гэнэ. Анимэ баатрын дүрд хамгийн сайн хувирч ирсэн залуучуудыг шалгаруулах ажээ. МЗХ–ны Залуус танхимд 16.30 цагт эхлэх юм байна.

Хуваалцах