Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Коста Конкордиа” хөлгийн ахмадад 16 жилийн хорих ял оноов

2012 оны нэгдүгээр сард Италийн Жильо арлын дэргэд хад мөргөж осолдсон аварга том “Коста Конкордиа” хөлгийн ахмадад 16 жилийн хорих ял оноосон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Коста Конкордиа” хөлгийн ахмадад 16 жилийн хорих ял оноов
“Коста Конкордиа” хөлгийн ахмадад 16 жилийн хорих ял оноов. Зураг: МҮОНРТ

2012 оны нэгдүгээр сард Италийн Жильо арлын дэргэд хад мөргөж осолдсон аварга том “Коста Конкордиа” хөлгийн ахмадад 16 жилийн хорих ял оноосон байна.

Тухайн үед онгоцны ослоор 32 хүн нас барж, 100 гаруй хүн гэмтэж, бэртсэн бөгөөд зорчигчдоо орхин амь гарсан хөлгийн ахмадад хэрэг үүсгэн, нэг сарын дотор шоронд хорьсон билээ. Гэвч түүнийг шүүх ажиллагаа ийнхүү сунжирсаар 16 жилийн хорих ял оноожээ. Шүүх хуралдааны үеэр онгоцны ахмад амь үрэгдсэн болоод бэртэж гэмтсэн хүмүүсийн ар гэрийнхнээс уучлал хүссэн байна.

Түүнчлэн шүүхээс түүнийг ял эдлэснийхээ дараа таван жил төрийн албанд ажиллах эрхийг нь хязгаарласан ажээ.

Хуваалцах