Коста Рика улсад ган гачиг болж эрчим хүчний хэрэглээг хязгаарлахаар болов
Төв Америкийн Коста Рика улсад сүүлийн тавин жил тохиогоогүй их ган гачигтай жил болж байна. Ган гачгийн улмаас усан цахилгаан станцуудын үйл ажиллагаа доголдож байгаа тул эрчим хүчний хэрэглээг хязгаарлах шийдвэр гаргажээ. Коста Рика улс нь эко аялал жуулчлалаараа алдартай улс. Тэр дундаа эко аялал
Мэдээллийн алба

Төв Америкийн Коста Рика улсад сүүлийн тавин жил тохиогоогүй их ган гачигтай жил болж байна. Ган гачгийн улмаас усан цахилгаан станцуудын үйл ажиллагаа доголдож байгаа тул эрчим хүчний хэрэглээг хязгаарлах шийдвэр гаргажээ. Коста Рика улс нь эко аялал жуулчлалаараа алдартай улс. Тэр дундаа эко аялал жуулчлалын салбарынх нь 70 хувь нь сэргээгдэх эрчим хүчээр хангагддаг. Гэвч ган гачгийн улмаас маш хүндрэлтэй болсныг төрийн өмчит эрчим хүчний компани нь мэдээлж байна.
Коста Рика улс урьд нь 2007 онд мөн эрчим хүчний хязгаарлалт хийж байжээ. Ирэх даваа гарагаас хэрэгжиж эхлэх эрчим хүчний хязгаарлалт хоногт 3 цаг хүртэл үргэлжилнэ. Гэхдээ эмнэлэг, аж үйлдвэр зэрэг эрчим хүч нэн шаардлагатай байгууллагуудын эрчим хүчийг таслахгүй гэж мэдэгджээ.


















