Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Ковид-19"-ийн эмийн багц олгохгүй байгаа өрхийн эмнэлгийг 18001363 утсанд мэдээлээрэй

“ЭМДЕГ-ын санхүүжилтээс шалтгаалан эмийн багц олгохгүй” гэсэн мэдээлэл өгсөн Өрхийн эрүүл мэндийн төвийг ЭМДЕГ-ын Хэрэглэгчтэй харилцах төвийн 18001363 утсанд мэдээлээрэй

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Ковид-19"-ийн эмийн багц олгохгүй байгаа өрхийн эмнэлгийг 18001363 утсанд мэдээлээрэй
"Ковид-19"-ийн эмийн багц олгохгүй байгаа өрхийн эмнэлгийг 18001363 утсанд мэдээлээрэй. Зураг: МҮОНРТ

Коронавируст халдвараар давтан өвдөж гэрээр эмчлэгдэж байгаа иргэдэд зарим өрхийн эмнэлэг эмийн багц олгохгүй байна гэсэн мэдээлэл цахим орчинд тарсан.

Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас "ЭМДЕГ-аас коронавируст халдвараар давтан өвдөж гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд эмийн багц олгохгүй байх шийдвэр гаргаагүй" гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Түүнчлэн “ЭМДЕГ-ын санхүүжилтээс шалтгаалан эмийн багц олгохгүй” гэсэн мэдээлэл өгсөн Өрхийн эрүүл мэндийн төвийг ЭМДЕГ-ын Хэрэглэгчтэй харилцах төвийн 18001363 утсанд мэдээлээрэй.

Хуваалцах