"Ковид-19"-ийн вакциныг тэгш, хүртээмжтэй олгох шаардлагатайг онцлов
"Долоогийн бүлэг"-ийн орнуудын эрүүл мэндийн сайд нар коронавирусний эсрэг вакциныг тэгш хүртээмжтэй олгох болон вакцины эмнэлзүйн туршилтыг
Мэдээллийн алба

"Долоогийн бүлэг"-ийн орнуудын эрүүл мэндийн сайд нар коронавирусний эсрэг вакциныг тэгш хүртээмжтэй олгох болон вакцины эмнэлзүйн туршилтыг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд явуулах шаардлагатай гэдгийг онцолсон байна.
Энэ талаар Их Британийн даргалсан хоёр өдрийн цахим уулзалтын үеэр сайд нар хамтарсан мэдэгдэл гаргажээ. Үүнд "КОВАКС" болон бусад арга замаар дамжуулан дэлхий дахинд вакцин түгээх ажилд хүчин чармайлт гарган, эн тэргүүнд аюулгүй, үр дүнтэй, чанартай, хямд вакциныг дэлхийн хэмжээнд тэгш хүртээмжтэй олгох боломжийг судлан хэрэгжүүлэх хэрэгтэй гэж онцолсон байна.


















