Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ковид-19 халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулах ажилд резидент эмч нар сайн дураараа оролцож байна

Сэлэнгэ аймгийн 5200 иргэнийг “1 өрх - 1 хүн” КОВИД-19 халдварын шинжилгээнд хамруулах ажилд оролцохоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн 35 резидент, 2 их эмч, 1 лабо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ковид-19 халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулах ажилд резидент эмч нар сайн дураараа оролцож байна
Ковид-19 халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулах ажилд резидент эмч нар сайн дураараа оролцож байна. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн 5200 иргэнийг “1 өрх - 1 хүн” КОВИД-19 халдварын шинжилгээнд хамруулах ажилд оролцохоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн 35 резидент, 2 их эмч, 1 лаборант, 2 сувилагч, нийт 40 эмч, эмнэлгийн мэргэжилтэн Сэлэнгэ аймгийг зорилоо. Эдгээр эмнэлгийн мэргэжилтнүүд шинжилгээний сорьц авах бөгөөд орон нутагтаа буцах иргэд, оюутны шинжилгээний багт ажиллаж байсан туршлагатай юм.

Эрүүл мэндийн хөгжлийн төв эдгээр эмч нарт хамгаалах хувцас хэрэгсэл өмсөж тайлах, халдвар хамгаалал, хариу арга хэмжээ, шинжилгээний сорьц авах арга техникийн талаар дадлага сургалт хийж, арга зүйн зөвлөгөө өглөө.

Эх сурвалж: Эрүүл мэндийн хөгжлйин төв

Хуваалцах