Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Ковид-19" халдвараар өвдөөд эдгэрсэн хүнд өгөх зөвлөгөө

"Ковид-19" халдвараар өвдөөд эдгэрсний дараа дараах зөвлөмжийг дагахыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Ковид-19" халдвараар өвдөөд эдгэрсэн хүнд өгөх зөвлөгөө
"Ковид-19" халдвараар өвдөөд эдгэрсэн хүнд өгөх зөвлөгөө. Зураг: МҮОНРТ

"Ковид-19" халдвараар өвдөөд эдгэрсний дараа дараах зөвлөмжийг дагахыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.

  • Амин дэмээр баялаг хоол хүнс, шингэн зүйл сайн хэрэглээрэй.

  • Хэрэв та өвдөхөөсөө өмнө тамхи татдаг байсан бол эдгэрснийхээ дараа тамхинаас татгалзаарай. Архи согтууруулах ундаанаас мөн адил татгалзаарай.

  • Сандал дээр суугаад гүнзгий амьсгал авч гаргах амьсгалын дасгал хийж уушгины үйл ажиллагаагаа дэмжээрэй.

  • Ажил, амралтын зохицуулалт хийж хангалттай амарснаар хурдан эдгэх боломжтой. Өөртөө хэт их ажлын ачаалал битгий өгөөрэй.

  • Хэвтэж, эсвэл унтаж байхдаа доошоо, эсвэл хажуу байрлалаар унтахыг хичээгээрэй. Ингэснээр таны уушгины үйл ажиллагаа илүү хурдан нөхөн сэргэхэд ач тустай.

  • Хэрэв танд "Ковид-19"-тэй холбоотой эрүүл мэндийн асуудал байвал нэгдсэн лавлах 119 эсвэл харьяа өрхийн эрүүд мэндийн ажилтнаас зөвлөгөө мэдээлэл аваарай.

  • Ханиаж найтаахдаа ам, хамраа таглаж бусдад халдвар дамжихаас сэргийлээрэй.

  • Алхах, суниах, иог хийх өөрийн биеийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийж хэвшүүлээрэй.

Хуваалцах