Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 672 боллоо

2020.11.22-ны 11:00 цагаас хойш ХӨСҮТ, Сэлэнгэ, Дархан, Орхон, Дорнод лабораториудад 4335 хүнд шинжилгээ хийхэд 32 хүнээс халдвар илэрсэн байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 672 боллоо
“Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 672 боллоо. Зураг: МҮОНРТ

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.11.24/ ээлжит мэдээлэл хийлээ.

- 2020.11.22-ны 11:00 цагаас хойш ХӨСҮТ, Сэлэнгэ, Дархан, Орхон, Дорнод лабораториудад 4335 хүнд шинжилгээ хийхэд 32 хүнээс халдвар илэрсэн байна.
- Улаанбаатар хотод илэрсэн тохиолдлын хоёр нь Буянт-Ухаа хорооллын оршин суугч, гурав дахь нь Төмөр замын ӨЭМТ-ийн сувилагч байжээ.

Эдгээр гурван тохиолдлын ойрын хавьтал болох 278 хүнийг олж тогтоон, шинжилгээнд хамруулж эхэлсэн байна.
Мөн Сэлэнгэ аймагт 26, Говьсүмбэр аймагт гурван хүнд /тусгаарлагдсан хавьтлаас/ халдвар илэрчээ. Дархан, Орхон, Дорноговь аймагт халдвар шинээр илрээгүй байна.

Монгол Улсад голомтлон гарсан “Ковид-19” халдварын батлагдсан нийт тохиолдол 235 боллоо. Мөн зөөвөрлөгдөн орж ирсэн нэг тохиолдол нэмэгдсэн байна. Тухайлбал 2020.11.10-нд ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж ирсэн 1 хүний давтан шинжилгээнд халдвар илэрсэн аж.

Ингээд Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 672 боллоо.
• Улаанбаатар -54
• Сэлэнгэ -124
• Дархан -20
• Дорноговь -14
• Орхон -17

Өнөөдрийн байдлаар, Улаанбаатар хотод дараах дүүргийн хороодод халдвар гараад байна.

• БЗД-ийн 4, 10-р хороо
• СБД-ийн 16, 18, 13-р хороо
• БГД-ийн 18, 1, 4, 6-р хороо
• СХД-ийн 7, 19-р хороо
• ХУД-ийн 21, 16, 10-р хороо
• Багануур дүүргийн 4-р хороо
• ЧД-ийн 19-р хороонд байрладаг иргэдээс халдвар гарсан байна.

Тухайн хаяг байршилд амьдарч буй хэдий ч гэрээсээ гарч үзвэр үзсэн, хоол идсэн, зарим тохиолдолд мэргэжлийн ажлаа хийсэн буюу бариа засал хийсэн тохиолдол байгаа тул халдварын эрсдэл хаа сайгүй байгааг харгалзан үзэж гэрээсээ гарахгүй байхыг ЭМЯ-наас зөвлөж байна.

Хуваалцах